
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл өнөөдөр /2026.07.31/ хуралджээ. Хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлож, хэлэлцэх асуудлуудтай танилцсан байна.
Хуралдаанаар төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн Засаг даргад гэрээ байгуулах эрх олгох тухай, Ашиг орлогын хуваарилалт тогтоох тухай, Нийслэлийн өмчид барилга байгууламж бүртгэх, төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх, нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудыг татан буулгах зэрэг өмчийн харилцаатай холбоотой асуудлыг хэлэлцүүлэхээр болжээ.
Мөн “Сэлбэ-20 минутын хот” дэд төвийг эдийн засгийн чөлөөт бүс болгох тухай Засгийн газрын тогтоолын төсөл, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2026-2027 оны халаалтын улиралд хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолыг хэрэгжилтийг танилцуулах асуудлыг нэмж хэлэлцүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ү.Ганболд танилцуулж, НИТХ-ын зөвлөлийн гишүүд дэмжжээ.







