Эх байгаль, газар шороо минь үр шимийг нь хүртэх КОП17

Япон улсын Такашима арлын хэсэгт живсэн Хубилай хааны усан флотын дурсгалт газарт 2017 оноос Япон улсын судлаачидтай хамтарсан судалгаа хийх, усан доорх соёлын өвийн мэргэжилтэн бэлтгэх, олдвор, эд өлгийн зүйлийн харьцуулсан судалгаа хийх зэргээр ССАЖЗЯ болон Соёлын өвийн үндэсний төвийн зүгээс шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Энэ удаагийн задгай далайн гүнд шумбах эрх авах онол дадлага хосолсон сургалтад Соёлын өвийн үндэсний төвийн Авран хамгаалах эрсдэлийн судалгааны газрын түүх соёлын үл хөдлөх дурсгалын шинжээч Б.Амгаланбат хамрагдаж буй аж.
Сургалтын үр дүнд:
- 20 метрийн гүнд шумбах техник, шаардлагатай хувцас, тоног төхөөрөмжийн бүрдүүлэлт хийх
- усны даралтын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлын үндсэн дараалал
- гэнэтийн ослын үед авах арга хэмжээ
- усны гүнд хүчилтөрөгчийн дутагдлаас үүсэх өвчлөл, урьдчилан сэргийлэх аргазүй
- усны гүнд шумбах төлөвлөгөө
- хүний биед даралтын нөлөөгөөр уусах азотын эрсдэл
- шумбалт болон усны гадарга дээр гарах цагийн тооцоолол
- усны ёроолд археологийн малтлага хийх үеийн биеийн тэнцвэр олох аргазүй эзэмших зэрэг олон улсын стандартад нийцсэн шумбалт хийх эрхтэй болно.




























