
Цаг уурын байгууллагын мэдээлснээр өнөөдөр Улаанбаатар хот болон ойр орчмын нутгаар үүл багасаж, бороо орохгүй. Харин үүрээр зарим газраар манан, будан татах тул жолооч, зорчигчид анхааралтай хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Улаанбаатар хот орчимд салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 4–9 метрийн хурдтай салхилна. Шөнөдөө +13…+15 градус, өдөртөө +25…+27 градус дулаан байна.
Багануур орчимд мөн үүл багасаж, бороо орохгүй. Үүрээр манан, будан ажиглагдах бөгөөд салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5–10 метр хүрч салхилна. Агаарын температур шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +24…+26 градус байна.
Тэрэлж орчимд мөн хур тунадасгүй. Үүрээр манан, будан татах төлөвтэй бөгөөд салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 4–9 метрийн хурдтай байна. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байх төлөвтэй байна.







