
Саудын Арабын Хант улс АНУ-ын Ираны эсрэг цэргийн ажиллагаанд нэгдсэнээр АНУ-Ираны дайн шинэ шатанд шилжив.
Өнгөрсөн мягмар гарагт Саудын Араб АНУ-тай хамтран Ираны дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг Ирак дахь Ардын дайчлах хүчний цэргүүдэд цохилт үзүүлсэн бол Тегеран Йордан дахь АНУ-ын зэвсэгт хүчний баазад цохилт үзүүлжээ. Үүний хариуд Вашингтон Иранд олон тооны хүчирхэг цохилтууд үзүүлсэн талаар АНУ-ын зэвсэгт хүчний жанжин штабаас мэдэгджээ.
Энэ сарын 26, 27-нд талууд харилцан цохилтуудаа зогсоож, талууд яриа хэлэлцээгээ сэргээж болзошгүй гэсэн мэдээ мэдээллүүд гараад байсан юм. АНУ, Израил хоёр өнгөрсөн 2-р сард анх Иранд цохилт үзүүлсний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ дайн хэдхэн 7 хоног үргэлжилнэ хэмээн мэдэгдэж байсан юм.
АНУ-Ираны дайн өнөөдрийн байдлаар 5 дахь сараа үргэлжилж, хэзээ дуусах нь тодорхойгүй байдалтай байна. Уг дайны улмаас дэлхийн газрын тосны нийт худалдааны 1/5 нь дамжин өнгөрдөг байсан Ормузын хоолойн хөдөлгөөн хаагдсанаас болж олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдэж, үүнийг дагаад агаарын хөлгийн түлш, бензиний хомсдол үүсэж, Ойрх Дорнод дахь хүмүүнлэгийн болон эдийн засгийн нөхцөл байдал хурцдаж, дэлхий даяар үйлдвэрлэл, тээврийн зардлаас гадна бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байна.







