
Сэтгэн бодох гайхамшиг, авьяас билгийн охь болсон хүүхэд багачууд Монгол орноо чууллаа. Манай улсад анх удаа зохион байгуулагдсан Олон Улсын Математикийн Олимпиад (MIMC 2026) дэлхийн 32 орны 600 гаруй шилдэг сурагчийг нэгэн дор цуглуулж, амжилттай өндөрлөлөө.

Шинжлэх ухаан ба технологийн ирээдүйг дэмжигч
Бидний өдөр тутмын хэрэглээ болсон ухаалаг гар утас, компьютер, хиймэл оюун ухаан гээд технологийн үсрэнгүй хөгжил бүхний ард нарийн тооцоолол буюу “Шинжлэх ухааны хэл” математик оршин байдаг.
Тэр ч үүднээс дэлхийн шилдэг брэндүүдийг хэрэглэгчдэд хүргэж, технологийн дэвшлийг эх орондоо нутагшуулах зорилготой “Сайн Электроникс” ХХК энэхүү олон улсын томоохон оюуны баярын Алтан ивээн тэтгэгч, хамтран зохион байгуулагчаар ажиллалаа.
“Сайн Электроникс” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол болон технологийн салбарыг ийнхүү хамтад нь дэмжсэн нь хүүхэд багачуудад үзүүлж буй нэг удаагийн тусламж бус, ирээдүйд нь оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм.


Медалиас илүү үнэ цэнтэй нөхөрлөл
Энэ удаагийн олимпиадад Монгол Улсын баг тамирчид ганцаарчилсан төрөлд 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэж, багаараа II болон III байрт шалгарсан түүхэн амжилт үзүүллээ.
Угтаа олимпиадын хамгийн чухал ач холбогдол нь хэн ямар байр эзэлсэнд бус, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхэд залуус нэг дор цуглаж, бие биеэсээ суралцан, бусад орны соёл, ёс заншилтай танилцаж, насан туршийн нөхөрлөлийн эхлэлийг тавьдагт оршдог.
“MIMC 2026” өндөрлөсөн ч бяцхан математикчид эх орондоо зөвхөн медаль, батламжтай бус Монгол орны тухай баяр хөөртэй дурсамж, шинэ нөхөрлөл, туршлага дүүрэн буцаж байна.







