Дэлхийг уяраасан “Панч” сармагчин нэг нас хүрлээ

Японы хөлбөмбөгийн шигшээ багийн довтлогч асан, мэргэжлийн хөлбөмбөгийн спортын хамгийн хөгшин тамирчин, 59 настай Казуёоши Миурагийн өнгөрсөн бямба гарагт Iwaki Furukawa клубийн хаалганд хийсэн гоол нь түүний 2022 оноос хойш хийсэн анхны гоол болжээ.
Япончуудын хамгийн их хайр хүндэтгэлийг хүлээсэн тамирчдын нэг К.Миура буюу “King Kazu” нь 1986 онд Бразилын “Santos” клубээс карьераа эхлүүлж байжээ. Тэрээр Итали, Хорват, Австралийн клубүүдэд тоглож, Япон улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд 89 тоглолтод оролцохдоо 55 гоол хийж байсан туршлагатай тамирчин юм.
Мэргэжлийн хөлбөмбөгийн лигт нийт 41 улирал тоглосон тэрээр Японы хөлбөмбөгийн 3-р лигийн Фүкүшима Юнайтед багт 2027 оны 6-р сар хүртэл тоглох гэрээтэй аж.
К.Миура хөлбөмбөгийн спортоо 60 нас хүртлээ орхихгүй гэдгээ өмнө нь дурдаж байсан аж.
Эх сурвалж: BBC







