Хангай хотхон, Бөмбөгөр, КТМС зэрэг дараах байршилд өнөөдрөөс халуус ус тасарна

Увс аймаг, Тариалан сум Тарвагатай багийн “Увс нуурын хөвөө” гэдэг газар долдугаар сарын 26-ны өдрийн 21:30 цагийн орчимд, 22 настай эрэгтэй Ж.Б Увс нуурын усанд осолдсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:35 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газраас Увс нуурын эргийн хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байсан Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очжээ. Улмаар эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, 27-ны өдрийн 06:55 цагт Увс нуурын эргээс дотогшоо зүүн урд зүгт 300 метрийн зайд, 7 метрийн гүнээс буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.







