Өнөөдөр 23:00 цагаас эхлэн Монелийн замыг хааж шинэчилнэ

Хачигт халдварын үе эхэлж байгаа учраас үүнээс сэргийлэхийг Халдвар Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс зөвлөж байна.
Тухайлбал ууланд алхахдаа гар, хөлөөр битүү хувцас өмсөх, 2-3 цаг тутамд хачиг байгаа эсэхийг шалгаж байх шаардлагатай юм. Ялангуяа хаврын цагт салхи ихтэй үед төв суурин газарт хачиг хийсэж орж ирэх магадлалтайг сануулж буй.
Наадам, аялал зугаалга, морь уралдаан, хөдөө хээр явах үед хачигт хазуулах эрсдэл нэмэгддэг. Хачигт хазуулсан тохиолдлыг хайхрамжгүй орхихгүй байхыг зөвлөж байна.
Иргэн Та:
- Ой, хээрээс ирсний дараа биеэ сайтар шалгаарай
- Хачгийг гараар хүчээр татаж авахгүй байх
- Хачигт хазуулсан хэсгийг цэвэр байлгах
- Халуурах, тууралт гарах, толгой өвдөх зэрэг шинж илэрвэл эмнэлгийн байгууллагад яаралтай хандаарай
- Хүүхэд, багачуудын биеийг тогтмол шалгаж хэвшээрэй

Иймд ХӨСҮТ-өөс
- Агаар салхинд гарахдаа заавал малгай өмсөх – Хачигт хазуулахаас сэргийлнэ
- Хачгийн бүс нутгаар явахдаа тод өнгийн хувцас өмсөх – Хачиг бие дээгүүр явахад даруй мэдэж авах боломжтой
- Хачиг үргээгч цацах – ДЭМБ-аас ийм зөвлөмж гаргасан байдаг
- Хачигт хазуулсан бол зөв авах техникт суралцах – Хэрэв буруу авбал нууц үеийн хугацаа өнгөрөхөд хүндрэл үүсдэг. Хачгийг хямсаа эсвэл утас ашиглах салгана. Мөн салгасны дараа заавал спир, иодоор арчиж, цэвэрлэнэ.
- Малын сүү, махыг заавал буцалгаж болгож хэрэглэх зэргийг зөвлөлөө.











