Өнөөдөр 23:00 цагаас эхлэн Монелийн замыг хааж шинэчилнэ

Дорнод аймгийн удирдлагууд, нутгийн зон олон Улсын начин Г.Төрмөнхөд баяр хүргэж, амжилт хүссэн байна.
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд амжилттай барилдан тав давж, “Улсын начин” цолны болзол хангасан Г.Төрмөнхийг өнөөдөр Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл, аймгийн удирдлагууд, төрийн байгууллагын төлөөлөл болон нутгийн иргэд хүндэтгэлтэйгээр угтан авчээ.
Угтан авах арга хэмжээний үеэр аймгийн Засаг дарга Ш.Ёл Дорнод нутгийнхаа нэрийг Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн дэвжээнд өндөрт өргөж, улсын начин цолны болзол хангасан Г.Төрмөнхөд баяр хүргэн, цаашдын спортын замналд нь өндөр амжилт хүсэн ерөөсөн байна.
Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат аймгийн хурц арслан Г.Төрмөнх өдгөө 31 настай, улсын баяр наадмын тавын даваанд Улсын заан Д.Анараар 5 давж, Улсын начин цолны болзол хангасан юм.
















