Япон улс Оросын тагнуулчдын “үүр” болжээ

Тайландын Бангкок хотын Чатучак дүүрэгт байрлах Rong Beer Na Lat Phrao пабад өнгөрсөн ням гарагийн шөнө гарсан галын улмаас багадаа 27 хүн амь үрэгдэж, 60 гаруй хүн шархаджээ.
Жуулчдын дунд алдартай Тайландын хамгийн том Чатучак захын ойролцоо байрлах тус пабад цахилгааны богино холболт үүссэнээс болж гал гарсан байж болзошгүй нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа ба гэрчүүдийн мэдүүлснээр гал тайзны ойролцоо таазанд байрлуулсан эйр кондишноос гарч эхэлсэн аж.
Шүүх шинжилгээний газар гал түймэр гарах үед пабын аврах гарцууд хаалттай байсан эсэхийг шалгаж байгаа аж.
The Guardian сайтад бичсэнээр амь үрэгдсэн иргэдийн дийлэнх нь 25-50 насныхан байжээ.









