
2026 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Ерөө зүүн хажуугийн Онон, Балж, Хэрлэн, Их Хянганы нуруунаас усжих Халх, Хангай нурууны арын Идэр, , өврийн Түй, Завхан зэрэг голууд болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-60 см нэмэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар Хараа /Дархан хот/, Балж, Хэрлэн /Мөнгөнморьт сум Багануур дүүрэг/, Халх, Ховд /Мянгад сум/, Хархираа /Тариалан сум/, Туул /Улаанбаатар хот, Алтанбулаг сум/, Сөгнөгөр /Батсүмбэр сум/ зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см, Халх / Ялалт баг/ гол үерийн аюултай түвшинг даван тус тус хүчтэй үерлэж байна.
Маргааш буюу 15-нд Туул гол Алтанбулаг сум орчимд усны түвшин 10 см, Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд 45 см, Сүхбаатар орчимд 25 см, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 10 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голын ус руу орохгүй байхыг анхааруулж байна.









