Тарвага агнахгүй, түүхий эд болон махтай нь харьцахгүй байхыг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа

Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрснийг Нийслэлийн Онцгой Байдлын Газар (НОБГ)-аас сэрэмжлүүллээ.
Тодруулбал, өнөөдөр буюу долоодугаар 14-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 25 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинд дөхөх бол Багануур дүүрэг орчимд Хэрлэн гол үерийн түвшинг даван үерлэх хандлагатай байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялаж, амарч, зугаалж яваа иргэдийг:
- Голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх,
- Баталгаат зам гүүрээр зорчих,
- Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настанд тавих анхаарал халамжаа сайжруулах
- Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн бол голын ус руу орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.









