Таван шар-Хүй долоон худаг чиглэлд автобус үнэгүй үйлчилж байна

Өвөрхангай аймгийн Хархорин сум болон Архангай аймгийн төвийг холбосон цахилгаан дамжуулах агаарын шугамын намагтай бүсэд байрлах 347 дугаар тулгуур хүчтэй салхи, аадар борооны улмаас хөрс нь сууж, тулгуур булгарч унасан байна. Үүний улмаас Архангай аймгийн төв болон 18 сум, суурин газрын цахилгаан эрчим хүчний хангамж түр хугацаанд тасалджээ.
Үүссэн гэмтлийг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Хангайн бүсийн салбарын засварын шуурхай бригад богино хугацаанд бүрэн засварлаж, цахилгаан дамжуулах шугамыг хэвийн ажиллагаанд оруулсан байна.












