
МУГТ М.Анхцэцэг өчигдөр наадмын оройн нээлтийн тоглолтыг хүүтэйгээ хамт үзсэн тухай өөрийн цахим хуудстаа оруулжээ. Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Даваадорж гавьяат тамирчн М.Анхцэцэгийг хүүтэйгээ Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамт наадам үзэхийг урьжээ.
Гавьяат тамирчин М.Анхцэцэг цахим хуудаснаа “Хүүгээ гэртээ байлгаж байхаар орой хүн татарсан байх гээд наадмын талбай орсон юм. Гэтэл санаандгүй нээлт үзчихлээ. Аав нь олон удаа төрийн наадмын нээлтэнд оролцож явсан юм шүү гээд хүүдээ тайлбарлаж өгөхдөө өнгөрсөндөө оччихсон юм шиг л гэгэлзэж үзлээ.
Олон жил энэ талбайд бэлтгэлд гарж, олон сайхан хүмүүстэй мөр зэрэгцэн, энэ том тоглолтын нэг хэсэг нь болдог байжээ. Хүн ер нь дурсамжаараа л амьдардаг юм байна. Үрсдээ бахархаж ярих ийм олон зүйл үлдээсэнд баярлалаа бас зөндөө их санаж байгаа шүү” гэжээ.









