
Тегеран дахь хамгийн том лалын сүмд АНУ, Израилын үзүүлсэн агаарын цохилтод өртөж амь үрэгдсэн Ираны Дээд удирдагч агсан Али Хаменеитэй салах ёс гүйцэтгэх ёслол болж байна.
1989 оноос хойш Иран улсыг удирдсан Али Хаменеитэй салах ёс гүйцэтгэх ёслол өнгөрсөн баасан гарагт эхэлсэн ба түүнийг ирэх пүрэв гарагт төрсөн Мешхед хотод нь оршуулах аж.
Өнгөрсөн ням гарагт аавтайгаа салах ёс гүйцэтгэхээр түүний гурван хүү түүний шарилыг байрлуулсан Мосалла сүмд хүрэлцэн ирсэн бол аавынхаа залгамж халааг авч, Ираны Дээд удирдагчаар томилогдсон Можтаба Хаменеи аавтайгаа салах ёс гүйцэтгээгүйгээр зогсохгүй АНУ-Ираны дайн эхэлснээс хойш ганц ч удаа олон нийтийн өмнө гараагүй хэвээр байна.
Можтаба Хаменеи өнгөрсөн 2-р сарын 28-нд аавынхаа хамт АНУ-Израилын агаарын цохилтод өртөж шархадсан юм. Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг маш хүнд шархдаж, биеийн байдал нь хүнд байгаа гэж мэдээлж байсан бол Тегеран уг мэдээллийг үгүйсгэж, түүний биеийн байдал сайн байгаа хэмээн мэдэгдсэн юм.
АНУ-Ираны дайн эхэлснээс хойш ганц ч удаа олон нийтийн өмнө гараагүй Можтаба Хаменеиг Axios сайт АНУ-тай хийж буй хэлэлцээнд идэвхтэй оролцож буй тухай дурдаж байсан билээ.
CNN









