
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.
Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв: ”Өнөөдрийн байдлаар Монгол улсад A92 төрлийн бүтээгдэхүүн 71,552 мянган тонн буюу 33 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байна. A95 төрлийн бүтээгдэхүүн 3965 тонн буюу 44 хоногийн хэрэглээний нөөцтэй, дизель түлшний хувьд 106,683 тонн буюу 27 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байна. Тийм болохоор ОХУ-тай холбогдуулж шатахууны хомсдол нүүрлэж, үнэ нэмэгдэх тодорхой хэмжээний буруу ташаа мэдээлэл явж байгаад залруулга өгч байна. Дотоодын аялал жуулчлал нэмэгдэж байгаа хэдий ч хомсдол нүүрлэх зүйл байхгүй. Наадмын дараа үнэ хангамжийн нэгдсэн зөвлөл хуралдаж, хурлаар зарим төрлийн бүтээгдэхүүний үнийг буулгах болон үнийг нэмэх асуудлаар хэлэлцэнэ. ОХУ үүссэн нөхцөл байдал Монгол улсад үйлчлэхгүй” гэлээ.









