
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн Оюу толгойн хэлэлцээрийн талаар өгсөн мэдээлэлд хариу тайлбар хийлээ.
Сангийн сайд З.Мэндсайхан: Ардчилсан намын Н.Алтанхуяг тэргүүтэй гишүүд Оюу толгой төслийн хэлэлцээртэй холбоотой байр сууриа илэрхийлсэн байна. Засгийн газраас Оюу толгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах, зээлийн хүүг бууруулах, арбитрын шүүхийн асуудлуудаар гурван ажлын хэсгийг байгуулсан.
Засгийн газар Рио Тинтотой хийсэн хэлэлцээр амжилттай болсон. Бодит үр дүнгээ гурав хоногийн Монголын ард түмэнд зарласан байгаа. Энд ердөө гүтгээд байх зүйл байхгүй. Хөрөнгө оруулагчийн хэвлэлд юу гэж бичих нь бидэнд хамаагүй баялгийн эзэн нь 3,6 сая иргэнтэй Монгол Улс. Бусдын өмнөөс гар хөл болж битгий мэдэгдэл хийгээч гэж Ардчилсан намынханд хэлмээр байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: Засгийн газар Монголчуудын 17 жил ярьсан алдааг заслаа. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд 2,2 Ам. долларын хэмнэлт хийж, 1,5 тэрбум Ам. долларын өгөөжийг эх орондоо авчирснаараа бахархаж явах болно. Онтрегоор бэлэг барьсан зүйл огт байхгүй. Онтре бол тусдаа шинэ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдана. 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдахад Н.Алтанхуяг гишүүн тухайн үедээ шадар сайд байсан. Энэ алдааг чинь зассаны төлөө хорсож байгаа бол хэн нь эх орон ч бэ?









