
Шадар сайд Н.Номтойбаяр энэ жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдаан гурав өдөр зохион байгуулагдана гэх мэдээлэлд тайлбар өглөө.
“Аймгийн наадмууд долоодугаар сарын 8,9-ний өдрүүдэд болно шүү дээ. Долоодугаар сарын 10-ны өдөр нэг, хоёрын давааг эхлүүлэхэд аймгийн баяр наадамд улсын цолтой бөх очиж барилдах явдал байхгүй болно.
Улсын цолтой бөхчүүд аймаг, сумын наадамд очоод хөөрхий сумын цолтой бөхчүүдийг арчдаг биз дээ. Бөхчүүдийн хувьд бодож сэтгэх нь улс төрчдөөс дутахгүй шүү дээ. Хамгийн гол нь долоодугаар сарын 13-ны өдөр болох “Дэлхийн адууны өдөр” болно түүний бэлтгэл ажил гэж томоохон ажил байна шүү дээ.
Өнгөрсөн жил наадмын тасалбар цахимаа худалдаанд гаргахад түгжиж байгаад бөөнд нь худалдаж авдаг асуудал гарсан юм байна лээ. Тухайн асуудлыг нь Цагдаагийн байгууллага шалгаад зөвлөмж гаргасан. Сонгон шалгаруулалт нь хуулийн дагуу хийгдэж албан ёсны компани нь шалгарсан юм билээ. Нэг ай пи хаягаас хоёр тасалбар л худалдаж авах боломжтой хэрэв ямар нэг асуудал үүсэн бол тухайн худалдан авалтууд хүчингүй болж хуульд заасан хариуцлагын арга хэмжээнүүд нь явагдана” гэв.









