
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлээс ажил хаялт зарлаж буйтай холбогдуулан дараах мэдээллийг өглөө.
“Бид юу хийж байна вэ гэвэл хүний нөөцийн бодлогын ажил хийж байна. Жишээ нь салбартаа ажиллаж байгаа инженер техникийн ажилтнуудын хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, үнэ цэнийг өсгөх хамгийн гол асуудал нь зөвхөн нэг удаад аргалаад өнгөрөх биш урт хугацаанд хангалттай байж болох хэмжээнд цалин хөлсийг нэмэгдүүлэх ажлыг хийж байна.
Энэ долоо хоногт Эрчим хүчний зөвлөлийн хуралдаанаар Эрчим хүчний салбарын ажилтан, алба хаагчдын хүний нөөцийн бодлогын баримт бичгийг хэлэлцэнэ.
Одоогоор эрчим хүчний салбарт хоёр үйлдвэрчний эвлэл үйл ажиллагаа явуулж байна. Энэ хоёр эвлэлийн зүгээс цалигийн хэмжээг 30-50 хувь нэмэгдүүлэх шаардлага хүргүүлж байгаа ажил хаялт зарлах тухай ч ярьж байна. Энэ нь эрчим хүчний салбарт гарч байгаа анхны тохиолдол болж байгаа нь энэ юм” гэлээ.









