
2025 оны жилийн эцсийн байдлаар Сэлэнгэ аймагт хорт хавдрын 293 шинэ тохиолдол бүртгэгдэж, өвчлөлийн түвшин 100 мянган хүн амд 279.6 байгаа нь улсын дунджаас өндөр үзүүлэлттэй байна. Мөн шинээр оношлогдсон хавдрын тохиолдлын 79 хувь нь хожуу шатандаа илэрч байгаа нь тус аймагт хавдрыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгааг харуулж буй юм. Тэгвэл ХААН Банкны санхүүжилт дэмжлэгээр Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ), Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ)-ээс хамтран 16 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы баг өнөөдрөөс Сэлэнгэ аймагт 5 хоногийн турш ажиллах гэж байна.
Тус аяны хүрээнд ХСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо, эмчилгээ, хавдрын өвчлөлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл хүргэж ажиллахаас гадна орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулж, орон нутгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чадавхыг сайжруулахад чиглэсэн мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлдэг билээ.




Хорт хавдрыг эрт үед нь илрүүлбэл эмчлэгдэх боломж өндөр байдаг. Иймд иргэн бүр эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдан, өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарахыг уриалж байна.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк









