“Амвэй” компани бизнес эрхлэгчдийг дэмжих замаар Монголын ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байна

Нийслэлийн Мал эмнэлгийн газраас Малын гоц халдварт өвчний талаар цаг үеийн мэдээлэл өглөө.
Х.Нямбаатар: “Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд Малын гоц халдварт өвчингүй тайван байна. Хаврын дархлаажуулалтын вакциныг үхэр болон гахайндаа хийж дууссан. Ойрын өдрүүдэд орон нутгуудад малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаал болон Нийслэлийн засаг даргын захирамжаар Нийслэлд байгаа 317 мянган бог малыг нэг бүрчлэн вакцинжуулах ажил 81,4 хувийн гүйцэтгэлтэй явж байна” гэлээ.









