
Украины боксчин, өнөөдрийн байдлаар мэргэжлийн боксын IBF, WBA, WBC холбоодын супер хүнд жингийн дэлхийн аваргын бүсийн эзэн Александр Усик аваргын бүх бүснүүдээсээ татгалзаж буйгаа мэдэгджээ.
39 настай А.Усик өөрийн нийгмийн сүлжээнд, “Өнөөдөр гадаа ч сайхан байна, миний хувьд өөрийн эзэмшиж буй бүх бүснүүдээ буцааж байгаагаа зарлахад ч сайхан өдөр байна. Бүснүүдээ буцааж байгаа нь тэдгээр бүснүүдийн эзэн болохын төлөө дараа дараагийн залуус маань өрсөлдөөсэй гэж хүсэж байгаатай холбоотой.” гэжээ.
Тэрээр уг мэдэгдлээрээ боксын спортоос зодог тайлаагүй гэдгээ онцолжээ. Мэргэжлийн боксын рингэн дээр хийсэн 25 тулаандаа бүгдэд нь ялалт байгуулсан тэрээр хамгийн сүүлд өнгөрсөн 5-р сард Нидерландын кикбоксчин Рик Верховеныг 11 дэх раундад техникийн нокаутаар ялж, WBC холбооны дэлхийн аваргын хэргэм зэргээ хамгаалж чадсан юм.
Эх сурвалж: The Guardian









