
Монголын хөнгөн атлетикийн тамирчид БНСУ-ын Ёэчон хотод зохион байгуулагдаж буй “Korea Athletics Open 2026” олон улсын тэмцээнд амжилттай оролцож байна.
“Алдар” спорт хорооны тамирчин, МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн төгсөгч Д.Мягмарсүрэн эрэгтэйчүүдийн 1500 метрийн зайд 3:53.65 минутын амжилтаар түрүүлж, алтан медаль хүртлээ. Мөн “Алдар” спорт хорооны тамирчин, МУБИС-ийн Биеийн Тамирын Сургуулийн I курсийн оюутан, Монгол Улсын U20 насны 400 метрийн гүйлтийн рекорд эзэмшигч С.Батзориг 400 метрийн төрөлд 49.78 секундийн амжилт үзүүлэн шагналт V байрт шалгарлаа.
Монголын баг тамирчид тус тэмцээнд “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Х.Уянга, МУБИС-ийн БТС-ийн СМОАЗТ-ийн эрхлэгч, багш Д.Нармандах нарын удирдлага дор оролцлоо.








