Korea Athletics тэмцээнд Д.Мягмарсүрэн түрүүлж алтан медаль хүртлээ

“Улаанбаатар Их дуулга” тэмцээний -78 кг-ын жинд Елизавета Литвиненко түрүүлэв. Түүний хувьд, АНЭУ-ын баг, тамирчдын энэ тэмцээнээс авсан хоёр дахь медалийн эзэн юм. Елизавета Литвиненко энэ онд өнгөтэй байгаагаа харуулж Парисын Их дуулга болон Азийн АШТ-ээс мөнгө, Душанбе, Улаанбаатарын Их дуулгаас алтан медалийг хүртээд байна.
Харин ДАШТ-ий тав, олимпын наадмын хошой медальтай Одри Чёмео энэ удаа мөнгөн медаль дээр буулаа. Ийнхүү тэрбээр Их дуулга ангиллын тэмцээнээс 20 дахь медалиа гардаж байна.
Германы Алина Боехм Улаанбаатар Их дуулгаас хоёр дахиа хүрэл медаль хүртээд байгаа бол Колумбын Бренда Олаяа Их дуулга тэмцээнээс мөнгө, хүрэл медальтай боллоо.








