
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө.
“Ашигт малтмалын хууль”-ийг тэр чигт нь эсэргүүцэж байна гэж ойлгохгүй байгаа. Зөвхөн зэсийн АМНАТ-тай холбоотой асуудлыг ярьж байна гэж ойлгосон. “Ашигт малтмалын хууль”-д олон давуу талтай заалтууд орж ирэхээр байгаа. Нэг асуудлаас болж бүтэн хуулийг зогсооно гэж байхгүй.
Засгийн газар ямар бодлого барьж байна вэ гэвэл бид хэт өндөр АМНАТ-тай байгаа учраас өөр төсөлгүй яваад байна. Нийт 60 мянган ажлын байр үүсэх 20 орчим төсөл байна. Зөвхөн оюутолгой гэх нэг хөрөнгө оруулагчаас хамааралтай байж болохгүй олон төсөлтэй болох хэрэгтэй. Миний хувьд Рио Тинтогийн талд зогссон юм алга хатуу байр суурьтай байдаг хүн.
Ядаж Хармагтай, Цагаан суварга бусад төслүүдээ хөдөлгөх юм бол Оюутолгойг зогсоосон ч болно. Ганц хөрөнгө оруулагчийн шахалтад орж амьдрахгүй шүү дээ.








