
Хиймэл оюун ухааны салбарт ашиглагддаг өндөр хүчин чадал бүхий чип үйлдвэрлэгч Америкийн Nvidia компанийн Гүйцэтгэх захирал Женсен Хуанг өнгөрсөн баасан гарагт БНСУ-ын нийслэл Сөүл хотын алдарт Хондэ дүүрэгт байрлах “Hyeongnim Jeoyo” гахайн шарсан махны ресторанд SK Group компанийн захирал Чэй Тэ Вон, LG Group компанийн захирал Ку Кван Мо, Naver компанийг үүсгэн байгуулагч И Хэ Жин зэрэг Өмнөд Солонгосын томоохон бизнесменүүдтэй гахайн шарсан мах зооглож, сөжү болон шар айраг уужээ.
Уг үйл явдлын гэрч болохоор “Hyeongnim Jeoyo” зоогийн газрын гадаа олон зуун иргэд цугласан байсан ба Женсен Хуанг, SK Group, LG Group, Naver компаниудын боссуудын хамт рестораны гадна цугласан иргэдийг сүү болон зөгийн бал, банана жимсний амттай чипсээр дайлжээ.
Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй Nvidia компанийн Гүйцэтгэх захирал Ж.Хуанг БНСУ-ын чип үйлдвэрлэл, робот технологи, хиймэл оюун ухааны салбарт оруулж буй хувь нэмрийг үнэлж, БНСУ Nvidia компанийн цаашдын хөгжилд чухал байр суурийг эзлэх болно гэжээ
Эх сурвалж: The Korea Herald








