Монгол гишүүдтэй кпоп хамтлаг Navillera шинэ гишүүнтэй эргэн ирнэ

Лхагва гарагт шилжих шөнө Санкт-Петербургийн газрын тосны терминал болон Ленинград мужийн Кронштадт боомтод зогсож байсан “Бойкий” байлдааны хөлөг онгоц Украины дроны халдлагад өртжээ.
Ленинград мужийн захирагч Александр Дрозденкогийн мэдэгдсэнээр лхагва гарагт шилжих шөнө ОХУ-ын зэвсэгт хүчин Ленинград мужийг чиглэн нисэж байсан Украины байлдааны 50 дроныг замаас нь устгажээ.
Ленинград мужид газрын тосны томоохон боомтууд байрладаг ба тус мужийн хамгийн том хот болох Санкт-Петербург хотод өнгөрсөн лхагва гарагт оросын томоохон бизнесменүүд, олигархуудыг нэг дор цуглуулдаг Петербургийн Олон Улсын Эдийн Засгийн форум эхлээд байгаа билээ.
Эх сурвалж: BBC








