Нийслэлийн Ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн 50 жилийн ойд зориулан шуудангийн марк худалдаанд гаргалаа.
“Хүүхдүүд” сэдэвт энэхүү марк нь өмнө нь Монголын Хүүхдийн төлөө фондод хандив хөрөнгө төвлөрүүлэх зорилгоор нэмэлт үнэтэй хэвлэгдэж байсан онцлогтой бөгөөд хүүхэд бүрийн хүсэл мөрөөдөл, хөгжил дэвшил, гэрэлт ирээдүйг утга агуулгатай бүтээл юм.
Монгол шуудан ХК нь монгол улсад шинэ марк гаргахдаа анхны өдрийн нээлтийн ёслол зохион байгуулж, анхны өдрийн дугтуйг баталгаажуулдаг уламжлалтай юм. Энэ уламжлалын дагуу нөөцөөд хадгалагдаж байсан “Хүүхдүүд” маркны нээлтийг зохион байгууллаа.

Энэхүү шуудангийн марк нь боловсролын салбар, тэр дундаа тусгай хэрэгцээт боловсролын салбарт тус сургуулийн оруулсан хувь нэмэр, хүмүүнлэг үйл ажиллагааны үнэ цэнийг өндрөөр үнэлж хагас зуун жилийн түүхэн замнал, ололт амжилтыг шуудангийн үнэт бүтээлээр мөнхлөн үлдээж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм.
Ч.Энхзул