
Өнөөдөр зургаадугаар сарын 1-н буюу “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” тохиож байна. Энэ өдөр төрсөн спортын алдартнуудыг танилцуулж байна.
Олимпын анхны алтан медальт Н.Түвшинбаяр 1984 оны зургаадугаар сарын 1-ний өдөр Булган аймгийн Сайхан суманд төржээ. Тэрээр 2008 оны зуны олимпын наадмын Жүдо бөхийн төрөлд Монгол Улсын анхны алтан медалийн эзэн болж Монгол түмнээ баярлуулж байв. Жүдо бөхөөр тив дэлхийд амжилт гаргахын хажуугаар үндэсний бөхөөр барилдаж 2002 онд аймгийн начин, 2006 онд аймгийн арслан, 2013 онд улсын харцага, 2017 онд улсын заан цолыг тус тус хүртэж байсан нэгэн юм.
МУГТ, хүндийн өргөлтийн олон улсын хэмжээний мастер Н.Баярмаа зургаадугаар сарын 1-ний өдөр төрсөн бөгөөд Хүндийн өргөлтийн Азийн цомын аваргаас гурван алт, гурван мөнгөн медаль Зүүн Азийн наадмаас мөнгөн медаль хүртэж Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртэж Самбо бөхийн олон улсын хэмжээний мастер цол хүртэхийн хажуугаар Монгол Улсын рекордыг 15 жилийн хугацаанд 108 удаа шинэчлэн тогтоосон нэгэн юм.








