
Францын “PSG” клуб хоёр дахь жилээ дараалан Аваргуудын лигийн финалд ялалт байгуулсантай холбоотойгоор “PSG” клубийн хөгжөөн дэмжигчид эмх замбараагүй байдал үүсгэжээ.
Парис хотод “PSG” клубийн хөгжөөн дэмжигчид автобус, галт тэрэг, метро зэрэг нийтийн тээврийн үйл ажиллагааг доголдоход хүргэж, гудамж талбайд салют, динамит зэргийг буудуулж, нийт 6 автомашиныг эвдэлж, хоёр дэлгүүр болон автобус баазыг сүйтгэжээ.
Эмх журам тогтоож, Парис хотын төвд цугласан олныг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий ашигласан байна.
Францын Дотоод хэргийн сайд Лоран Нунезийн мэдээлснээр цагдаа нар өнгөрсөн шөнө Франц даяар 416 хүнийг баривчилсан ба хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид, цагдаа нар хоорондын мөргөлдөөний улмаас цагдаагийн 7 албан хаагч шархаджээ.
“PSG” клуб 2025 онд Аваргуудын лигийн аварга болоход Франц даяар мөн л эмх замбараагүй байдал үүсэж байсан юм.
Аваргуудын лигийн финалын тоглолтод Английн “Arsenal” клубийг торгуулийн цохилтоор хожсон “PSG” клубийн тоглогчид энэ ням гарагт Парисын Champs de Mars талбайд хөгжөөн дэмжигчидтэйгээ баяраа тэмдэглэж, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзах юм.
эх сурвалж: BBC








