ХААН банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд тодорлоо

Гандан Тэгчэнлин хийдээс Бурхан багшийн их дүйчин өдрийн талаар мэдээлэл өглөө.
“Зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн их дүйчин өдөр энэ ням гарагт зохион байгуулагдах гэж байна. Эрт дээр үеэс бурхны шашин дэлгэрсэн улс орнууд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж, буян хурж өөр өөрсдийн уламжлалаар хурал хурж байдаг. 1999 оноос эхлэн НҮБ Даян дэлхийд энх тайвныг түгээн дэлгэрүүлэх өдөр хэмээн тогтсон байдаг.
Энэ өдөр бурхны шашинтан биш Монголчуудын эрхэмлэх өдөр гэж боддог. Энэ өдөр бид нэг нэгнээ хайрлах, нэг нэгэндээ зөөлөн хандах энэ өдрийн туршид аль болох ёс суртахуунтай байх бусдад туслах зэрэг үйлүүдийг хийдэг өдөх юм аа” гэлээ.







