
Монгол Улсын Их Хурлын тухай хууль тогтоох, хянан шалгах болон төлөөллийн бүрэн эрхийг бэхжүүлэх, институцийн чадавх, үйл ажиллагааны сахилга, хариуцлагыг сайжруулах, парламентын нэр хүнд, иргэдийн итгэлийг дээшлүүлэх чиглэлээр санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулжээ.
Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ажиллаж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, Ж.Батсуурь, П.Ганзориг, Б.Жавхлан, С.Зулпхар, Э.Одбаяр, Д.Пүрэвдаваа нар багтсан байна.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ажлын хэсгийн ахлагч болон гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзан Ажлын хэсгийн зорилго, чиг үүрэг, цаашдын ажлын талаар санал солилцлоо. Ажлын хэсэг өнөөдөр анхны хуралдаанаа хийсэн юм.










50 jil huj nar zowloo odoo tur irgeh hugatsaa herees heterlee zugeer l allaga
Oyunerdene odo ajlah hun mun uu? Uuriin hurungu orlogoo ch aytaihan notloogui nootoi hun shvv naadah chin!!!