
Хойд Солонгосын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн Naegohyang клуб өнгөрсөн лхагва гарагт БНСУ-ын Suwon FC клубийг 2:1 харьцаатайгаар буулгаж авснаар ирэх бямба гарагт Эмэгтэйчүүдийн Хөлбөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний финалд Японы Tokyo Verdy клубийн эсрэг тоглохоор болжээ.
Хойд Солонгосын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн баг өнгөрсөн ням гарагт БНСУ-д хүрэлцэн ирсэн нь олон нийтийн анхаарлыг татсан юм. Энэ нь Хойд Солонгос улсын тамирчид БНСУ-д 8 жилийн дараа анх удаагаа ирж буй явдал юм.
Хойд Солонгосын Naegohyang клубийн БНСУ-ын Suwon клубтэй Сүвон спорт цогцолборт хийсэн тоглолтын тасалбарууд хэдхэн цагийн дотор борлуулагдаж дууссан ба олон улсын ажиглагчид уг тоглолтын ачаар бүх талаараа зогссон хоёр Солонгосын дипломат харилцаа ахин сэргэж болзошгүй гэж үзэж байна.







