“Сонин хэрэгтэй…” хэмээсэн Ш.Отгонбилэгийн үг 25 жилийн түүх бүтээжээ

Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 339 дүгээр ангид 2025 оны намар цэрэгт татагдсан 19 настай цэрэг бусдад зодуулж амиа алдсан байна.
Тодруулбал, таван сарын дараа халагдах гэж байсан 19 настай Э.Ч-ийг |2026.05.19|-ний өдөр хамт алба хааж байсан цэрэг нь камергүй өрөөнд дагуулж орон, биед нь халджээ. Амь хохирогч цэргийн биед халдсан этгээдийг цагдан хорьж, тайлбар мэдүүлгийг авч байгаа юм байна.
Одоогийн байдлаар амь хохирогч Э.Ч-ийн биед задлан шинжилгээ хийсэн. Урьдчилсан дүгнэлт гараагүй нөхцөл байдалтай байгаа юм. Мөн тус аймгийн цагдаагийн байгууллагад уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.







