
Өнөөдөр гурван байнгын хороо, дөрвөн ажлын хэсэг, нэг дэд хороо хуралдана
Өнөөдөр буюу тавдугаар сарын 19-ний мягмар гарагт УИХ-ын гурван байнгын хороо, нэг дэд хороо, дөрвөн ажлын хэсэг хуралдах товтой байна. Хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг хүргэе.
Ажлын хэсгийн хуралдаан:
- 10:00 цагаас Чиглэл өгөх тухай” Монгол Улсын Их Хурлын 2025 оны 124 дүгээр тогтоолын биелэлтийг эрчимжүүлэх хүрээнд тогтоолд заасан арга хэмжээний хэрэгжилтийг хангах чиглэлээр хууль тогтоомжийн уялдаа холбоо, зөрчилтэй эрх зүйн зохицуулалтыг судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
- 10:00 цагаас Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
- 11:00 цагаас “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
- 13:00 цагаас Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
Дэд хорооны хуралдаан | Хэлэлцүүлэг
- 09:00 цагаас Хүүхэд хамгааллын чиглэлээр орон нутагт хийсэн хэлэлцүүлгийн талаарх танилцуулга
- 10:00 цагаас Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн талаар
Байнгын хорооны хуралдаан
10:00 цагаас Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл , хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
Үргэлжлүүлэн Төсвийн байнгын хороо дангаар хуралдана. Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл зэргийг хэлэлцэнэ.
14:00 цагаас Хууль зүйн байнгын хороо: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
14:00 цагаас Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо: Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хараат бус шинжээч томилох тухай Байнгын хорооны тогтоолын төсөл Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцэнэ.







