
Паралимпын шатрын анхдугаар улсын аварга цолтнууд тодорлоо
Монголын шатрын холбооны ерөнхийлөгчөөр 2021-2023 онуудад сонгогдон ажиллаж байсан Эрдэнэбаатарын Гурванбаатар оюуны спортдоо дахин эргэн ирлээ. Тэрбээр шатрын спортын гал тогоог барьж байхдаа олон бодит ажлуудыг хэрэгжүүлж байв.
Тэгвэл Э.Гурванбаатараар удирдуулсан Монголын паралимпын шатрын холбоо шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй болж, анхны Улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгууллаа.
Паралимпын шатарчдын хувьд нийгмийн хамгийн дэмжлэг, эрх тэгш байдал хамгийн их ус, агаар мэт хэрэгтэй.

Удирдах зөвлөлийг 15 гишүүнтэйгээр шинээр байгуулан, 3 хяналтын зөвлөлийн гишүүнийг сонгон хууль дүрмийнх нь дагуу ТББ-н статустай болгон зохион байгуулалтанд оруулан ажиллаж буй тус холбооны анхны тэмцээн Улсын аварга цолтнуудаа өлгийдөн авсан нь энэ юм.
Тус тэмцээнд Монгол орны өнцөг булан бүрээс паралимпын шатарчид оюун ухаанаа сорихоор нийслэл хотыг зорин ирсэн байлаа.


Нийслэл хот, хөдөө орон нутгийн нийт 78 шатарчин өрсөлдсөн юм.


Харааны бэрхшээлтэй B1, B2-B3, сонсголын бэрхшээлтэй, тулгуур эрхтний бэрхшээлтэй гэсэн 4 төрөлд эрэгтэй, эмэгтэй ангиллаар 2026 оны шатрын улсын аваргуудаа, бямба гарагт (2026.05.16) тодрууллаа.
Шатарчид нэг талдаа 25 минутын цагийн хяналттай 5-6 өрөг тоглож, шатарчдын дунд 4 спортын мастер, 2 дэд мастер цолтон өрсөлдлөө.




Тэмцээний дүнг танилцуулъя
B1 төрөл:
- Ц.Чинбат
- Д.Ганбат
- Ө.Мөнхтөр
B1 төрөл эмэгтэй
- М.Батзул
B2 төрөл:
- NM Б.Болд-Эрдэнэ
- Б.Баасанхүү
- Г.Түвшинбаатар




B2 төрөл эмэгтэй:
- Б.Хашцэцэг
- Г.Туул
- Д.Энхзул
PI төрөл:
- MK С.Сундуй
- NM Х.Жамбалжамц
- Ж.Баттүвшин
PI төрөл эмэгтэй:
- WNM М.Хишигбаяр
- WMK Х.Нямтэмүүлэн
- Ц.Одонтуул
HI төрөл:
- Ц.Түмэнбаяр
- А.Батсуурь
- Д.Галбадрах
HI төрөл эмэгтэй:
- О.Эрдэнэдалай
- Д.Баярмаа
- Ч.Урангуа


2026 оны Паралимпын шатрын холбооны Монгол улсын аварга шалгаруулах тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Г.Цэвэгжав захиралтай “Хас банк”, ивээн тэтгэгчээр Дэлхийн брендийг Монголдоо уриатай “MCS Coca Cola” компани, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар ажиллаж, паралимпын шатарчдаа дэмжсэнийг дуулгая.
Паралимпын шатарчдын видео ярилцлагыг үзэх линк:







