
2024-2025 онд 16 сургууль, 38 цэцэрлэгийг ашиглалтад оруулжээ
Нийслэл өнгөрсөн жилүүдэд сургууль, цэцэрлэг, бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор барих төслүүдийг үе шаттай хэрэгжүүллээ. Эдгээр барилга байгууламжийг улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр барив. Тодруулбал, 2024 онд нийслэлийн хэмжээнд 9 сургууль, 19 цэцэрлэг, 1 бага сургуулийг ашиглалтад оруулсан. Харин 2025 онд 7 сургууль, 19 цэцэрлэг, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 2 спорт заал зэрэг нийт 35 барилга байгууламжийг ашиглалтад оруулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ. Ингэснээр 2025 онд нийт 10 мянга орчим хүүхэд хамран сурах тойрогтоо сургууль, цэцэрлэгт хамрагдах боломж бүрдсэн юм. Түүнчлэн 2026 онд нийслэлд 30 сургууль, 14 цэцэрлэгийг шинээр барина.







