
Татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан шилдэг татвар төлөгчдийг шалгаруулсан билээ. Тэгвэл шилдэг 100 татвар төлөгчөөр тодорсон О.Мөнхжин мэдээлэл өглөө.
“Сэтгэл өндөр байна Монгол Улсад татвар төлөх орчин, бизнес хийх орчин тодорхой байдалд байх нь чухал юм. Манай компани 100 гаруй ажлын байртай жилд 3,5 тэрбумын татвар төлж байна. Улс эх орондоо хувь нэмрээ оруулж татвараа төлөх нь дайн дажингүй улс орны хувьд хамгийн эх оронч зүйл юм болов уу гэж бодож байна.
Татварын багц хууль ажил хэрэг болоод батлагдах юм бол хэрэгтэй хууль орж ирж байна гэж харсан. Хувь хүн миний үзэл бодол ямар байдаг вэ гэхлээр татвар төлөхийг өдөөж татвараа сайн дураар төлөх нөхцөлийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй хэт өндөр татвар тавьж, тулган шаардсан байдалтай байх юм бол орлогоо нуух, татвараа төлөхгүй байх үзэгдэл бусад улс орнуудад байдаг шүү дээ.







