
Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат БНМАУ-ын арслан “нахиу” хэмээх Шагдарын Санжсүрэнгийн нэрэмжит аймаг цэрэг, сумын цолтой 512 бөхийн барилдаанд Булган аймгийн Могод сумын харьяат, “Хилчин” спорт хороо, Бумбат Ундрага ХХК, Платинум Их Өргөө Констракшн ХХК, “Булган Хангай” дэвжээний бөх, аймгийн арслан Мягмаржаргалын Эрхэмбаяр 9 даван түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Ховд аймгийн ОБГ, Бүтээмж Тауэр ХХК, “Ховд” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Уламбаярын Батцоож үзүүрлэв.
Их шөвөгт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, “Хилчин” спорт хороо, УБТЗ – Замын 3-р анги, Тэс Сүмбэр ХХК, Чойрын Богд дэвжээний бөх, аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-189 анги, Арвин Үр Үндэс ХХК-ний бөх, аймгийн арслан Г.Мөнхбаяр нар үлдэв.















