
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Вашингтон Европын автомашин, ачааны машины гаалийн импортын татварыг 25 хувь хүртэл нэмэгдүүлнэ хэмээн мэдэгджээ.
Түүний хэлснээр гаалийн импортын татварыг нэмэгдүүлэх тухай албан ёсны захирамж ирэх 7 хоногт гарах ба Европын холбоо АНУ-тай хийсэн худалдааны гэрээнд заасан нөхцөлүүдээ биелүүлэхгүй байгаа учраас уг шийдвэрийг гаргасан гэжээ.
Ерөнхийлөгч Д.Трампын мэдэгдсэнээр гаалийн импортын татварын нэмэгдэл нь АНУ-д үйлдвэрлэсэн автомашин, ачааны машинуудад хамаарахгүй аж.
2025 онд АНУ Европын холбоотой Европын экспортын автомашинуудын гаалийн импортын татварыг 15 хувиас хэтрүүлэхгүй гэсэн нөхцөлтэй худалдааны гэрээ байгуулж байсан юм.
Нөгөө талаас АНУ-ын Дээд шүүх Ерөнхийлөгч Д.Трамп импортын бараа бүтээгдэхүүний гаалийн импортын татварыг нэмэгдүүлсэн нь эрх мэдлээ урвуулан ашигласан явдал хэмээн үзсэн юм.
эх сурвалж: Donald Trump







