
BCL Asia 2026 тэмцээн Монголд – Chinggis Хүлэгүүд эх орондоо тоглоно
Азийн клубүүдийн сагсан бөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Basketball Champions League Asia (BCL Asia) 2026 тэмцээний хүрээнд Монголын төлөөлөл Chinggis Хүлэгүүд баг эх орондоо тоглох гэж байна.
Тус тэмцээн 2026 оны 5 дугаар сарын 5, 7, 8-ны өдрүүдэд Улаанбаатар хотын M Bank Arena-д албан ёсоор зохион байгуулагдах бөгөөд Азийн шилдэг клубүүдийн халуухан өрсөлдөөн Монголын үзэгч фенүүдийн нүдэн дээр өрнөх юм.
Монголын сагсан бөмбөгийн түүхэн мөч
Chinggis Хүлэгүүд баг нь 2025 оны BCL Asia East тэмцээнд аваргын алтан медаль хүртэж, Азийн тавцанд Монголын сагсан бөмбөгийн нэр хүндийг шинэ түвшинд хүргэсэн билээ. Уг амжилтын үр дүнд 2026 оны BCL Asia үндсэн шатанд өрсөлдөх эрхээ авч, энэ удаа өөрийн эх орондоо, өөрийн талбайдаа тоглох боломж бүрдэж байна.
Энэ бол зүгээр нэг тэмцээн бус, Монголын сагсан бөмбөгийн хөгжил, залуусын мөрөөдөл, фенүүдийн нэгдлийг илэрхийлэх онцгой үйл явдал юм.
Нэг баг, Нэг Монгол
Тэмцээний туршид “Нэг баг, Нэг Монгол” уриан дор Монголын бүх сагсан бөмбөг сонирхогчид, спортын хамт олон, залуус, хөгжөөн дэмжигч фенүүд нэгдэн Chinggis Хүлэгүүд багтаа хүч нэмэн дэмжихийг уриалж байна.
Эх орондоо тоглох талбай, эх хэлээрээ сонсогдох хөгжөөн, нэг зорилгын төлөө нэгдсэн үзэгчид — энэ бүхэн Chinggis Хүлэгүүд багийн хамгийн том давуу тал байх болно.
Тоглолтын хуваарь, тасалбар авах линк:
- 05-р сарын 5: Chinggis Хүлэгүүд vs South China Athletic
shoppy.mn/products/bcl-asia-260505_hk - 05-р сарын 7: Chinggis Хүлэгүүд vs Taoyuan Pauian Pilots
shoppy.mn/products/bcl-asia-260507_hk - 05-р сарын 8: Chinggis Хүлэгүүд vs New Taipei Kings
shoppy.mn/products/bcl-asia-260508_hk
Байршил: M Bank Arena, Улаанбаатар хот
Монголын спортыг дэлхийд таниулах, шинэ түүх бүтээх энэ мөчид бид нэг баг, нэг Монгол байж чадна.








