Маргааш дараах аймгуудаар дуу цахилгаантай аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжлүүллээ

Монголын Морин Спорт Уяачдын холбооны саналд үндэслэн Монгол Улсын засгийн газрын тогтоолоор зарим аймгийн баяр наадмын товыг тогтоосон байна.
Тодруулбал, Дундговь, Сүхбаатар, Завхан аймгийн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-ны өдрүүдэд, Эрдэнэт хотын 50 жилийн ой, Орхон аймгийн баяр наадмыг долоодугаар сарын 23-25-ны өдрүүдэд, Баянхонгор аймаг байгуулагдсаны 85 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 25, 26-ны өдрүүдэд тус тус зохион байгуулах тогтоолыг гаргажээ.








