
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг шалгаж байна гэж Нийслэлийн прокуророос мэдээллээ.
Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Гансүлд “УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй холбогдуулан нэр бүхий хэд, хэдэн иргэдээс гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг гаргаж ирүүлсэн. Уг гомдолд дурдсан асуудал тус бүрд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.3-т заасан улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.12.1-т заасан хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах, 18.6.1-т заасан мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаатай холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагааны явцын мэдээллийг дэлгэрэнгүй өгөх боломжгүй” хэмээсэн юм.








