24 цагийн цэцэрлэгт өсөж буй хүүхдүүдийн хүсэл

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах” тухай хуулийн төслийг хэлэлцэж буй билээ. Тэгвэл Эрүүл мэндийн сайд Э.Батшугар эл асуудлаар байр сууриа илэрхийллээ.
“Жирийн иргэн ажлаа хийхгүй ажлаа таслаад яваад байвал ажлаасаа халагддаг шүү дээ. Улсын Их Хурлын гишүүн гэсэн бамбайны ард бусдаас давуу эрх эдэлж болохгүй гэсэн л санаа гэж ойлгож байна. Парламентын засаглалыг улам бэхжүүлж байна гэж ойлгож болно. Үнэхээр улс эх орныхоо эсрэг явдаг хувын эрх ашгаа урдаа тавьдаг улс төрчийг эгүүлэн татах нь зөв. Яагаад гэвэл УИХ нь Монгол Улсын гадаад, дотоод бодлогыг авч явдаг байгууллага” гэлээ.








