
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.09.03) “Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай” захирамж гаргав.
Захирамжид Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 07-ны өдрөөс есдүгээр сарын 14-ний өдрүүдэд хуралдуулахаар зарлаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хууль болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд зэрэг асуудлыг хэлэлцэхээр товлолоо.
Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан 2026 оны есдүгээр сарын 07-ны Даваа гарагийн 10:00 цагт эхэлнэ.
УИХ-ын даргын захирамж:
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 18 дугаар зүйлийн 18.2, 18.4 дэх хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2026 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 09 дүгээр сарын 14-ний өдрүүдэд хуралдуулахаар зарлаж, дараах асуудлыг хэлэлцэхээр тогтоосугай:
1/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн
төсөл;
2/Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.
- Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг 2026 оны 09 дүгээр сарын 07-ны Даваа гарагийн 10:00 цагт эхлэхээр товлосугай.
- Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Байнгын хороодын дарга нар болон Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга (Л. Өлзийсайхан)-д даалгасугай.










