Хөрөг: Хөгжмийн зохиолч Н.Баасандорж: “Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин” дуугаа ээжийгээ бодож зохиосон

Монгол Улсад болж буй боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээн шийдвэрлэх тулаанууд болж байна.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Номуундарь Казахстаны Айгерим Саттибаева нар мөнгөн медалийн төлөө тулалдлаа. Энэ тулаанд хажуугийн шүүгчдийн саналаар манай тамирчин ялалт байгуулж тивийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөө тулалдах эрхтэй боллоо. Монголын таван тамирчин медалийн болзол хангаснаас хоёр нь финалд тоглох эрхийг авлаа.
Өнөөдөр 17:00 цагаас эрэгтэйчүүдийн 50 кг, 60 кг, 80 кг, 90 кг-ын хагас шигшээн тулаанууд болж алтан медалийн төлөө тулалдах боксчид тодорно. Тэмцээн “Аса арена”-д болж байна.







