
МАН-ынхан 2025 оны зургадугаар сарын 3-наас хойш хагарч, “зодолдож” байна. Энэ өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорч, дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ гэдэг марафон өрнөж эхэлсэн юм.
Тэд бараг 10 сар хагарч, хуваагджээ. Хагарал хуваагдлын гол дүр, бас гол өрнөл УИХ дахь МАН-ын бүлгийн 68 гишүүний дунд л явагдаж байна.
Энгийнээр хэлбэл тэд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар нэг талд, нөгөө талд нь У.Хүрэлсүх, Н.Учрал, Г.Занданшатарын тал гэж хуваагдсан бол аль ч талд орохгүй дундын бүсэд ч зарим гишүүд үлдчихээд байгаа юм.
Сая УИХ-ын шинэ даргыг сонгох, Н.Учралын танхимыг бүрдүүлэхэд МАН-ын гишүүд 30, 38-аараа хуваагдсан хагарал нь улам ялгарч харагдав.
Талуудын тооны харьцаа 30/38 байсан бол өдгөө энэ нь өөрчлөгдөж 22/35 болжээ.
Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнийн 30-ийн бүлгээс 5 сайд томилуулж, Н.Учралын Засгийн газарт оруулсан.
Үе үеийн Засгийн газар кабинетын зарчмаар буюу нэг баг болж, Засгийн газрынхаа эсрэг ажилладаггүй учраас 30-ийн бүлгийн 5 сайд хасагдаж, дундын бүс рүү шилжсэн гэж ойлгож болно. Тэдэнд Засгийн газарт сайд байх эрх мэдэл нь илүү чухал учраас дундаа байх нь тодорхой.
Хоёр талуудын эх сурвалжуудаас баталгаажуулан тодруулсан мэдээллээр өнөөдрийн байдлаарх УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн хуваагдлыг доорх байдлаар ялган харуулъя.
Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнийн тал:
1. Д.Амарбаясгалан
2. Л.Оюун-Эрдэнэ
3. А.Ариунзаяа
4. Х.Баасанжаргал
5. О.Батнайрамдал
6. Б.Баярбаатар
7. Э.Болормаа
8. Д.Ганмаа
9. Г.Лувсанжамц
10. М.Мандхай
11. О.Номинчимэг
12. П.Сайнзориг
13. Б.Уянга
14. М.Энхцэцэг
15. Х.Булгантуяа
16. М.Ганхүлэг
17. Н.Алтаншагай
18. С.Эрдэнэбат
19. Ж.Бат-Эрдэнэ
20. О.Саранчулуун
21. Б.Тулга
22. Ц.Даваасүрэн нар багтаж байна.
Н.Учрал, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарын талд:
1. С.Зулпхар
2. Д.Бум-очир
3. Ч.Анар
4. Б.Бат-эрдэнэ
5. Л.Энх-амгалан
6. Т.Аубакир
7. Э.Батшугар
8. Б.Батцэцэг
9. Д.Батлут
10. Ж.Батжаргал
11. Н.Батсүмбэрэл
12. Э.Бат- Амгалан
13. С.Бямбацогт
14. Ж.Галбадрах
15. Б.Дэлгэрсайхан
16. Г.Дамдинням
17. Х.Жангабыл
18. Б.Жавхлан
19. Б.Заяабал
20. С.Лүндэг
21. Т.Мөнхсайхан
22. З.Мэндсайхан
23. Н.Наранбаатар
24. У.Отгонбаяр
25. Д.Рэгдэл
26. Л.Соронзонболд
27. Н.Учрал
28. Ч.Ундрам
29. Д.Үүрийнтуяа
30. Б.Хэрлэн
31. Л.Чойжилсүрэн
32. Ж.Чинбүрэн
33. Ж.Энхбаяр
34. Б.Энхбаяр
35. Д.Энхтүвшин
“Дундын бүс” буюу аль нэгний талд орж, улс төрийн байр суурь илэрхийлээгүй, мөн дээрх 2 талд аль аль руу нь гүйсээр хоосон хоцорсон зарим нэг байгаа гишүүд гэвэл:
1. Ц.Идэрбат
2. Ж.Алдаржавхлан
3. Ч.Номин
4. Б.Сандаг-Очир
5. С.Амарсайхан
6. Ж.Ганбаатар
7. Н.Тэмүүлэн
8. М.Бадамсүрэн
9. Л.Мөнхбаатар
10. Д.Цогтбаатар
11. Х.Ганхуяг
12. Ж.Ганбаатар
УИХ-д олонхийг бүрдүүлж, төрийн эрх барих дээд байгууллагад ард түмний итгэл, сонголтоор төрийн түшээ болсон МАН-ын дээрх гишүүд агуу улс төрийн онол ярьж, үзэл бодол, улс төрийн чиг хандлагаараа ч биш улс төрд “бөөрөндөө нааж” яваа дарга, нөмөр нөөлөгт нь багтаж яваа хүмүүсийнхээ талд орж ийм дүр зурагтай хуваагдчихаад байгаа юм.
Дарга, цэрэг, албан тушаалын томилгоо ч энэ бүлэглэлүүдийн эрх ашиг, хэн нь хэдэн суудал, албан тушаал авах вэ л гэсэн тохиролцоо, толхилцоон дунд өрнөж байгааг эрхэм уншигч танд ойлгомжтой болгох үүднээс дээрхийг сийрүүлллээ.







