Замын-Үүдийн авто замын боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагаар ажиллана

Энэ бямба гарагаас эхлэн Индонезид 16-аас доош насны хүүхдүүдэд нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглох тухай хуулийн төсөл хэрэгжиж эхэлжээ. Ингэснээр тус улс хүүхдүүдийн нийгмийн сүлжээний хэрэглээнд хориг тогтоосон Зүүн Өмнөд Азийн анхны орон болж байгаа юм.
Тус улсын эрх баригчид нийгмийн сүлжээний платформуудад хүүхдүүд +18 контент, цахим дээрэлхэлт, цахим залилан, донтолт зэрэгт өртөх эрсдэлтэй гэж үзсэний үндсэн дээр дээрх хуулийн төслийг санаачилж, 16-аас доош насныханд YouTube, TikTok, Facebook, Instagram, Threads, X, Bigo Live, Roblox зэрэг платформуудыг хэрэглэхийг хоригложээ.
Мэдээллийн албан ёсны түнш: AP News








