
Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийн хүсэлтээр нь чөлөөлөх чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Т.Доржханд дараах байр суурийг илэрхийллээ.
“Нэг жил хүрэхгүй хугацааны өмнө яг энд үг хэлж байсан. Тэр үг бол МАН, АН, ХҮН намуудын хамтарсан Л.Оюун-Эрдэнийн засгийн газрыг өмөөрч үг хэлж байлаа. Яг одоо би Г.Занданшатарын МАН, ХҮН, ИЗНН-ын хамтарсан засгийн газрыг өмөөрч үг хэлж байна. Ардын намынхан сайн сонсох хэрэгтэй яагаад ХҮН нам засгийн газарт байгаа юм бэ? бид кабинетын зарчмаар ажиллана, ачаа үүрнэ гээд тогтвортой байдлын төлөө энд байгаа юм. Биднийг шүүмжилж болно, харлуулж болно. бид Монгол Улсын эрх ашгийн төлөө ажилласан юм шүү. Ардын намын гишүүд манай Боловсролын сайдыг маш их гүтгэсэн бид чимээгүй л байсан.
105 жилийн түүхтэй ардын намынхан хоёр удаа засгийн газраа унагасан шүү. Ардчилсан намынхан маань үүн дээр улс төрийн хонжоо хайж байгаа шүү” гэлээ.








