Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм

УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Ж.Батжаргал цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
“УИХ-ын тухай хууль болон дэгийн тухай хуулиар УИХ-ын гишүүн чуулганы хуралдаанд бүрэн суух үүрэгтэй. Гишүүн болгонтой ярьж бүх зүйлээ тохирсон. Өнөөдрийн байдлаар МАН-ын бүлгийн найман гишүүн эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөө авсан байна. Гурван гишүүн гадаад томилолттой явна. Хоёр гишүүн хүндэтгэн үзэх шалтгаантай байна. Бусад гишүүд бүгд байгаа бололцоотой эрц бүрдсэн гэж тооцсон боловч эрц бүрдсэнгүй. УИХ-ын дарга өнөөдрийн үүсээд байгаа асуудалд үнэлэлт дүгнэлт өгч МАН-ын бүлгийг хуралдуулан улс төрийн шийдвэр гаргах чиглэл өгсөн тул МАН-ын бүлгийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах гэж байна” гэлээ.







